Гишүүнээр элсэх

Монголын Практик Буудлагын Холбоонд гишүүнээр элсэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монгол улсын иргэн байх
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • Сэтгэцийн хувьд эрүүл байх
  • Ямарваа мансууруулах, донтуулах бодисын нөлөөнд автаагүй, тогтмол хэрэглэдэггүй, аливаа хорт зуршилгүй байх (үүнд архи, согтууруулах ундаа мөн хамаарна)
  • Эрхзүйн бүрэн чадамжтай байх
  • Харилцааны болон ёс зүйн хувьд зөв хүмүүжил, төлөвшилтэй байх
  • Хуульд заасан бусад шаардлагыг хангасан байх.

МПБХ-нд гишүүнээр элсэхийн тулд нэн тэргүүнд анхан шатны сургалтад суусан байна. Анхан шатны сургалт нь практик буудлагын үндсэн гурван төрөл болох карабин, гар буу, урт бууны төрөл тус бүрийн хувьд өөр өөр байдаг. Иймд холбоонд гишүүнээр элссэн ч гэсэн анхан шатны сургалтад хамрагдаагүй, эрх нь нээгдээгүй төрлөөрөө тэмцээнд оролцохыг хориглодог.

Холбоонд гишүүнээр элссэнээр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Гишүүнчлэлийн татварыг жил бүр заасан хугацаанд төлнө.
  • Жилд 3-аас доошгүй удаа тэмцээнд оролцоно.
  • Жилд 1-ээс цөөнгүй удаа холбооноос зохион байгуулж байгаа сургалтанд хамрагдана.
  • Гэмт хэрэгт холбогдох ёсгүй.

Дээрх бүх шалгуур, шаардлагыг биелүүлж чадах бол та манай холбоонд гишүүнээр элсэж болно. Практик буудлагын спортыг сонгосонд тань талархал илэрхийлье. Тавтай морил!

Хэрэв та Практик буудлагын спортын хийн гар бууны төрөл буюу Эйкшн Эйр төрлөөр хичээллэх сонирхолтой бол манай салбар холбоо болох Монголын Эйрсофт Буудлагын Холбоо-ны сайтаар зочлоорой.