Галт зэвсэг, сумны нэр төрөл, ангилал

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Дугаар А/250, А/379, 437

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай

  1. ИРГЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ
ГАЛТ ЗЭВСГИЙН АНГИЛАЛ СУМНЫ АНГИЛАЛ
1.1 АН АГНАХ
1 Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн галт зэвсгүүд:

/Мосин-нагант, маузер болон түүнтэй ижил төстэй замагны түгжилттэй галт зэвсгүүдийг ойлгоно./

Тусгай зориулалттайгаас бусад 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн ангийн зориулалттай сум.
2 Гөлгөр гол төмөртэй гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд Гөлгөр гол төмөрт зориулагдсан бүх төрлийн ангийн сум.
 

1.2 СПОРТ-СУРГАЛТЫН

1 Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсгүүдийг ойлгоно.

/Автоматаар гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахыг ойлгоно./

Тусгай зориулалттайгаас бусад 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн сумны хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн сум.
2 Гөлгөр гол төмөртэй ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд Гөлгөр гол төмөрт зориулагдсан бүх төрлийн сум.
 

1.3 ҮЗМЭР, ЦУГЛУУЛГЫН

1 Түүхэн, ховор, үнэт, дурсгалтай холбогдох байгууллага болон гарал үүсэл, эх сурвалжийн тодорхойлолттой бүх төрлийн галт зэвсгүүд Тусгай зориулалттайгаас бусад хошуу нь зүрхэвчгүй бүх төрлийн сум

 

  1. Галт зэвсгийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаагийн байгууллагад ан агнах, спорт-сургалт, цуглуулга, үзмэрийн зориулалтаар бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авсан бол иргэний зориулалттай галт зэвсэг гэж үзнэ.

 

 

 

Advertisements