Буудлагын тоног төхөөрөмж

1. Байнууд-үндсэн зарчмууд

1.1. МПБХ-ны тэмцээнд ОУПБХ-ны Ассамблейгаар батлагдсан болон Хавсралт В болон С-д байгаа байнуудыг хэрэглэнэ. (. Хэсэг4үз).

  • Хэрэв нэг буюу хэд хэдэн бай заагдсан нөхцөлд тохироогүй, эдгээр байг өөр байгаар солих боломжгүй тохиолдолд Ерөнхий Шүүгч Хэсэг 2.3 заалтын дагуу тухайн тэмцээнд тэдгээр байг ашиглах үгүйг шийдвэрлэнэ. Гэхдээ гаргасан шийдвэр нь ирээдүйд болох өөр бусад тэмцээн уралдаануудад хамаарахгүй.

1.2. МПБХ-ны тэмцээнд ашиглагдах байнууд нь нэгэн ижил өнгөтэй дараах байдалтай байна:

  • Цаасан байны онооны бүсийн гадаргуу нь цайвар бор өнгөтэй байна.
  • Онооны төмөр байнууд нь нэгэн ижил өнгөөр будагдсан байна. (Цагаан өнгө илүү тохиромжтой)

1.3. Торгуулийн бай нь («No-shoots») онооны байнаас ялгагдахуйц тэмдэглэгээ  буюу тод өнгөөр будагдсан байна. Онооны байтай ижил хэмжээтэй төмөр торгуулийн бай ашиглаж болно. Төмөр торгуулийн байн дээр онооны шугамгүй байна.

1.4. Дасгалын байнуудыг хатуу болон зөөлөн биетийг ашиглан хэсэгчлэн буюу бүтнээр халхлагдсан байж болно. Энэ нь дараах байдалтай:

  • ХАТУУ ХАЛХАВЧ – Энэ нь байг хэсэгчлэн болон бүрэн хаасан байдалтай сум нэвтрүүлэхгүй материалаар хийгдэнэ (2.1.3 үз).
  • ГАР БУУ/КАРАБИН: Зөөлөн халхавч- Энэ нь байг харах боломжийг хүндрүүлсэн байна. Зөөлөн халхавчийг нэвтлэн гарсан сум байнд оноход оноог нь тооцно. Зөөлөн халхавчийг нэвтлэн гарсан сум торгуулийн байнд тусвал мөн торгууль оногдуулна.  Зөөлөн халхавчийн цаадах байг бүтнээрээ аль эсвэл таллан харагдаж байхаар байрлуулна.

1.5. Нэг бүтэн байг тууз, будаг зэргийг ашиглан хоёр буюу түүнээс дээш тооны бай болгон хувааж ашиглахыг хориглоно.

2. МПБХ-ноос батлагдсан Картон-Цаасан бай

2.1. ГАР БУУ: МПБХ-ны гар бууны тэмцээнд 2 төрлийн цаасан байг ашигладаг ба 1 тэмцээнд 2 өөр хэмжээтэй байг зэрэг хэрэглэхгүй. (Хавсралт В үз).

2.2. УРТ БУУ/КАРАБИН: 4 төрлийн цаасан байг ашигладаг ба 1 тэмцээнд өөр хэмжээтэй байг зэрэг хэрэглэхгүй. . (Хавсралт В үз).

2.3. Картон цаасан бай нь онооны бүсүүдтэй байх ба 10 метрийн зайд эдгээр бүсүүд ялгарч харагдахгүй байна.Эдгээр онооны бүсийг МПБХ-ны тэмцээнд хүчин чадлын үзүүлэлттэй хамт оноо тооцоолоход хэрэглэнэ.

  • Торгуулийн цаасан байны гадаргуу ялгагдахуйц онооны бус бүстэй байна.Хэрэв байнд ийм бүс үгүй бол Ерөнхий шүүгч бүх байг бэхэлсэн аль эсвэл зурсан бүстэй болгохыг шаардана.

2.4. Оноог нь тоолоогүй буюу нөхөгдөөгүй байнд 12-с илүү сум буудахыг зөвшөөрөхгүй.

2.5. Байны онооны бүсийг хэсэгчлэн хаахын тулд дараах байдлаар хийж болно.

  • Сум үл нэвтрэх хатуу биетээр байны хэсгийг хаах (4.1.4.1үз).
  • Байны хэсгийг тайрч авах. Таслагдсан хэсгийн дагуу онооны бус бүсийг тэмдэглэнэ. ( 4.2.2үз).
  • Нэгэн тод өнгийн хатуу биетээр хэсэгчлэн халхлагдсан тайрмал байг ашиглах.
  • Хатуу хаалт болон торгуулийн байнууд нь тухайн байны хамгийн их онооны бүсийг ( А бүс) хаагаагүй байна.

3. МПБХ-ны металл байнууд

3.1. МПБХ-ны тэмцээнд хэрэглэгдэх байнууд дараах байдалтай байна.

  • Хавсралт С заалтын дагуу МПБХ-ноос батлагдсан металл бай болох Поппер-г ашиглана. Поппер байгаар сумны чадлыг тодорхойлно.
  • Мини-поппер бай нь үндсэн поппер байнаас хэмжээгээр бага бөгөөд зай талбай багатай газар хэрэглэхэд тохиромжтой.
  • Поппер болон Пеппер-поппер байнуудыг нэг дасгалд хамтад нь ашиглаж болно.
  • ГАР БУУ: буудаж оноход урагш унадаг бай тохиромжтой.
  • Төрөл бүрийн хэмжээтэй металл байнуудыг ашиглаж болно. ( ХАВСРАЛТ С3 үз).
  • ГАР БУУ: Металл тавган байг бусад цаасан болон поппер байгүйгээр дангаар ашиглахгүй. Металл тавган байнд тохиргоо хийгдэхгүй ба аливаа тохиргоо хийх шаардлагыг хүлээн авахгүй
  • Онооны төмөр бай урагш болон хойш унасан тохиолдолд оногдсонд тооцогдох ба буудалтаас үүссэн болон бусад шалтгаанаар хажуу талаар унавал тухайн байг эвдрэлтэйд тооцно. (үз.4.6.1.).
  • ГАР БУУ: МПБХ-ны  поппер байнаас бусад төмөр тавган байнуудад тохиргоо хийгдэхгүй ба тэмцээний явцад суманд оногдсон боловч унаагүй  бол шүүгч энэ тохиолдолд тоног төхөөрөмжийн саатал гэж тооцон дасгалыг давтан гүйцэтгүүлэх бөгөөд тохиргоо хийх шаардлагыг хүлээн авахгүй.

 

Advertisements